Фанар гэдэг нь Грек хэлний Φανάρι гэсэн үгсээс гаралтай “дэнлүү” “гэрэлтүүлэх” “бамбар” гэсэн утгатай үг юм. Орчин цагийн болон эртний орос хэлэнд энэхүү үгийг фонарь (галиг: фона’рь) гэх бөгөөд бамбар эсвэл дэнлүү гэсэн өргөн утгаар хэрэглэдэг байна.
Фанар нь мэргэжлийн өндөр ур чадвартай, ажлын арвин их туршлагатай – партнераар ахлуулсан чанартай эрх зүйн зөвлөх үйлчилгээг зах зээлд өрсөлдөхүйц хямд үнээр үйлчлүүлэгчид хүргэх зорилгоор үүсгэн байгуулагдсан. Эрх зүйн зөвлөх үйлчилгээний хөлсийг цагаар тооцох уламжлалт төлбөрийн хэлбэр нь үйлчлүүлэгчид үзүүлж буй үйлчилгээний чанар болон үр дүн аль алинд нь ашигтай нөлөөлдөггүй гэдэгт бид итгэдэг.
Фанар нь зах зээлд өрсөлдөхүйц, үнээр өндөр зэрэглэлтэй олон улсын хуулийн фирмүүдийн эрх зүйн зөвлөх үйлчилгээтэй эн зэрэгцэхүйц чанартай үйлчилгээг шаардлага өндөртэй үйлчлүүлэгч нарт хүргэдэг. Түүнчлэн бид өндөр чанартай эрх зүйн зөвлөх үйлчилгээгээ – цагаар тооцох бус тогтсон үнээр санал болгодгоороо үйлчлүүлэгчиддээ их хэмжээний хуулийн зардлыг хэмнэх бүрэн боломж олгож байдгаараа бусдаас ялгаатай.
Бид эрх зүйн үйлчилгээгээ тогтсон үнээр үзүүлдэг ч үйлчлүүлэгч нартай харилцан тохиролцож тогтоосон хөлснөөс илүү их зардал гарах явдал тохиолддог учраас бид дан ганц дээр дурдсан үйлчилгээний хөлс тооцох загварыг үйлчлүүлэгч нарт санал болгодоггүй. Манай фирм нь дотоод болон гадаадын олон улсын хил дамнасан компанийн эрх зүй, мөн хувийн компани, үнэт цаасны биржүүд дээр бүртгэлтэй компаниудын худалдааны болон санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн чиглэлээр мэргэшсэн. Мөн түүнчлэн, бид гадаад эх үүсвэрээ ашиглан бидэнтэй адил түвшинд сэтгэдэг, өндөр ур чадвартай ч зардал багатай, манай тогтсон үнэ бүхий бизнесийн загвар болон экосистемийн нэг хэсэг болсон хуулийн фирм болон хуульч нартай хөдөлмөрийн эрх зүй, үл хөдлөх хөрөнгө, оюуны өмч, татвар болон арбитртай холбоотой хэрэг маргаанууд дээр хамтран ажилладаг.
Бид хамтын харилцаа, ажиллагааг эрхэмлэдэг бөгөөд өөрийн үйлчлүүлэгч болон бусад үйлчлүүлэгч, бизнесийн хамтрагч нартайгаа урт удаан хугацааны хамтын харилцаа, ажиллагааг бий болгохын төлөө өөрсдийн цаг хугацаа, хүчин чадлыг дайчлан ажилладаг.
Үйлчлүүлэгч нар английн хууль үйлчилдэг (тухайлбал, хөдөлмөрийн эрх зүй, үл хөдлөх хөрөнгө, оюуны өмч, татвар гэх мэт) бусад улс оронд оршиж байсан ч, аль эсвэл хил дамнасан хууль, эрх зүйн асуудалтай тулгарсан ч, бүр цаашлаад банк санхүү болон нягтлан бодох бүртгэл гэх мэт өөр бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг байсан ч бид-үйлчлүүлэгч нартаа тулгарсан хууль, эрх зүйн асуудалд туслалцаа үзүүлэхийн тулд тэдгээрийг өөрсдийн холбоотой ажилладаг бусад бизнесүүдтэй холбож өгдөг.