Энэхүү хуулийн фирмийг ажлын арвин их туршлагатай хуульч нар үүсгэн байгуулсан бөгөөд тэдгээр нь английн хууль, эрх зүй болон өөр бусад гадаадын орнуудын хууль, эрх зүйн системд нийтдээ 50-с дээш жил ажилласан арвин их туршлагатай хуульч нар юм.
Филип нь Лондон дахь “Шидэт Тойрог”-ийн буюу Англидаа хамгийн нэр хүндтэйд тооцогдох арван хуулийн фирмийн нэгд нь дадлагажин ажлын гараагаа анх эхэлсэн. Тэрээр томоохон олон улсын фирмийн компанийн эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж эхлэхээсээ өмнө “Биг 4” хэмээх хуулийн фирмийг үүсгэн байгуулан ажиллаж байсан.
Филип компанийн эрх зүй болон санхүүгийн зах зээлтэй холбоотой хуулиудаар мэргэшсэн арвин их туршлагатай хуульч юм. Тэрээр Их Британи болон олон улсын хэмжээний шинэ санаачлага нэвтрүүлсэн маш олон томоохон төслүүд дээр ажиллаж байсан. Тэдгээрийн нэг нь, түүний саяхан ажилласан БНГВиУ-ын 20 тэрбум долларын өртөгтэй Симанду Сауд төсөл бөгөөд энэ нь түүний мэргэжлийн ажлын оргил нь байсан юм. Филип Лондонд олон улсын хуулийн фирмүүдэд ажиллаж байснаас гадна Франкфурт, Вена болон Парист ажиллаж байсан ажлын туршлага нь түүнийг үйлчлүүлэгч нарт олон улсын хэмжээнд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх чадвартай гэдгийг нотолж байгаа юм.
Филип нь ялангуяа, хөгжиж буй орнууд, түүний дотор Африкийн улс орнуудын (Африкийн франц хэлээр ярьдаг бүх улс орнуудыг онцгойлон анхаарч ажилладаг) шинээр үүсч хөгжиж буй зах зээл дээр ажилласан арвин их туршлагатай хуульч юм. Тэрээр олон салбарт мэргэшсэн хуульч боловч голчлон уул уурхай, дэд бүтэц, худалдаа болон логистик, санхүү, эрүүл мэнд болон технологийн салбарт анхаарал тавин ажилладаг юм.
Тэрээр Англи, Франц болон Герман хэлтэй.
Contact details: philip.rogers@phanarlegal.com Tel: +44 7801 901225
Илдико нь компанийн эрх зүй, худалдааны эрх зүй, компанийн санхүүжилт болон хувьцааг хөрөнгийн бирж дээр нийтэд анх удаа санал болгох (IPO) эрх зүйн салбарт нарийн мэргэшсэн хуульч юм. Илдико нь Лондон дахь томоохон олон улсын хуулийн фирмд ажиллахаас өмнө ажил мэргэжлийн гараагаа “Биг 4” хэмээх хуулийн фирмээс эхэлсэн. Илдико нь Хөрөнгийн Зах Зээлтэй холбоотой бүхий л хэлцэл хэлэлцээрээр ажлын арвин туршлага хуримтлуулсан. Тэрээр саяхан Лондонгийн Хөрөнгийн Бирж дээр хувьцаагаа нийтэд анх удаа санал болгосон компанийн тэргүүлэгч хуульчаар ажилласан.
Илдико нь Монгол, Зүүн Европын улс орнууд болон Төв Азийн хөгжиж буй улс орнуудын шинээр гарч ирж буй зах зээл дээр ажиллах арвин их туршлагатай. Мөн тэрээр маш олон салбарын хууль эрх зүйгээр мэргэшсэн хэдий ч түүний онцлох салбарууд нь газрын тос, үйлдвэрлэл болон технологийн салбарууд юм. Илдико Англи болон Унгарын хуульчийн эрхтэй.
Илдико Унгар, Англи болон Орос хэлтэй.
Contact details: ildiko.gergely@phanarlegal.com Tel: +44 7921 985313
Карол нь санхүүгийн салбарт мэргэшсэн хуульч бөгөөд банкны эрх зүйгээр дагнан мэргэшиж нэр хүндээ олсон “Шилдэг Тойрог”-ийн олон улсын хуулийн фирмээс ажлын гараагаа эхэлж, улмаар Англи улс дахь томоохон банкны хуулийн хэлтэст ажиллаж байсан туршлагатай хуульч юм.
Карол нь банкны эрх зүй, санхүүгийн үйлчилгээний салбарт мэргэшсэн бөгөөд тэр дундаа санхүүжилтийн худалдан авалт, санхүүжилтийн хөшүүргүүд, болон хэрэглэгчийн зээллэг чиглэлээр нарийн мэргэшсэн санхүүгийн хуульч юм. Мөн тэрээр санхүүгийн үйлчилгээний зохицуулалтын нарийн мэргэжилтний Үнэт Цаас ба Хөрөнгө Оруулалтын эрх бүхий Институтийн Санхүүгийн Мөрдлөг Нийцлийн димломтой хуульч юм.
Карол Англи улсын хуульчийнхаас гадна Францын хуульчийн мэргэжлийн эрхтэй (barreau de Paris). Нэн ялангуяа, Каролын туршлага нь олон улсын хил дамнасан санхүүжилтээс гадна санхүүгийн үйлчилгээний салбарт ерөнхийд нь мэргэшсэн туршлагатай хуульч юм.
Карол Англи, Франц болон Герман хэлтэй.
Contact details: carole.frapin@phanarlegal.com
Алтансувд нь Монголын хууль эрх зүйгээр мэргэшсэн хуульч бөгөөд хууль, эрх зүйн салбар дахь ажлын гараагаа Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Төрийн Өмчийн Хорооноос эхэлсэн. Тэрэээр өмч хувьчлалын хоёр дахь үе шатанд гар бие оролцон өмч хувьчлалын эрх зүйгээр туршлага хуримтлуулсан хуульч юм. Түүнийн дараа Алтансувд нь Лондон хотын Ситид (City of London) төвтэй томоохон олон улсын хуулийн фирмд Монголтой холбоотой бүхий л бизнесийг хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж туршлага хуримтлуулсан. Алтансувд нь Лондон дахь бизнесийнхний хүрээнд Монгол Британийн хоорондох бизнесийг хөгжүүлэх тал дээр идэвхтэй ажилладаг. Тэрээр Британи Монголын Аж Үйлдвэрийн Танхимийн нарийн бичгийн даргаар ажиллахаас гадна Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоог (ЕДМЭХХ) үүсгэн байгуулсан бөгөөд түүний идэвхтэй гишүүдийн нэг юм. ЕДМЭХХ нь Европд ажиллаж амьдарч буй эмэгтэйчүүдийг тэдгээрийн ажил мэргэжил болон нийгмийн идэвхтэй амьдралд нь тусалж дэмжих зорилготой байгуулагдсан байгууллага юм.
Алтансувдын Фанар дахь үүрэг хариуцлага нь Монголын хууль эрх зүйтэй холбоотой асуудлыг хариуцан ажиллахаас гадна Английн хууль эрх зүйн асуудал дээр фирмийн бусад партнеруудтай хамтран ажиллаж, мөн Фанарын дотоод үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажилладаг. Алтансувд Монгол, Англи болон Орос хэлтэй..
Contact details: altansuvd.brewin@phanarlegal.com